-1

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Э.БАТБАЯР ХОВД АЙМГИЙН ШҮҮХЭД АЖИЛЛАЛАА.

2019-09-27 12:29:55    |   107


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын баталсан “Орон нутагт ажиллах удирдамж”-ийн дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Э.Батбаяр, Шүүхийн Санхүү хөрөнгө оруулалт эдийн засгийн баталгааг хангах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат, Шүүхийн барилга, дэд бүтэц хариуцсан референт Ц.Цэдэндамба нар нь 2019 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Ховд аймгийн шүүхэд ажиллаж, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж, графикийн дагуу өргөтгөлийн барилгын ажлыг хугацаанд нь чанартай, шуурхай бариулахад анхаарч ажиллах ажлын чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.
       Ховд аймгийн шүүгч, ажилтнуудын ажиллаж байгаа орчинтой газар дээр нь танилцаж, шүүхийн нийт шүүгчидтэй уулзалт хийж, санал хүсэлтийг сонсож, тус шүүхийн одоо байрлаж байгаа барилга, өргөтгөлийн барилгын сантехник, халаалтын системийг нэгтгэн зохион байгуулах, хүзүүвчний барилгын өөрчлөлт зэрэг асуудлаар гүйцэтгэгч байгууллага, шүүхийн тамгын газартай хамтарсан уулзалт хийж, ажлын цаг хугацааны хуваарийн дагуу ажиллах ажлын чиглэлээ нарийвчлан гаргаж ажиллав.
\"\"
\"\"
\"\"

. . .