-1

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ШҮҮХИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2015-09-18 12:09:29    |   87

 

Шүүхийн Тамгын газраас \"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд аймаг дахь төрийн байгууллагуудад шүүхийн шинэтгэлийн талаархи мэдээ, мэдээллийг хүргэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

\"\"

\"Шүүхийн шинэтгэлийн мөн чанар”, \"Иргэдийн эрхийг шүүхийн багц хуулийн хүрээнд хангасан байдал, эрх зүйн зохицуулалт” сэдвээр Ховд аймгийн Иргэний харъяат шилжилт хөдөлгөөний газрын мэргэжилтнүүд, ажилтан, албан хаагчдад мэдээлэл хүргэх ажлыг 2015.09.15-ны өдөр шүүхийн Тамгын газраас зохион байгууллаа.

Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн мэдээллийг тухайн байгууллагын мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад өгч, харилцан чөлөөт ярилцлага хийж, төрийн байгууллагын албан хаагчид шүүхийн шинэтгэлийн талаар бүрэн мэдээлэлтэй байж, иргэдэд хүргэх үйлчилгээгээ илүү чанартай хүргэх, шүүхийн үйлчилгээний шуурхай байдлыг хамтын ажиллагааны түвшинд хэрхэн хангах, иргэдэд чиглэсэн ажлаа уялдуулан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

. . .