ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ОНЛАЙН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2015-09-18 12:32:29 | 91
Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015.09.16-ны өдрийн 13 цаг 55 минутаас 16 цаг хүртэлх хугацаанд онлайн шүүх хуралдаан зохион байгуулж, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 300 дугаар шийдвэртэй, Ц.Идэрсайханы нэхэмжлэлтэй, ХААН банкны Ховд аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Ховд аймгийн анхан шатны шүүх дээр байрлах видео хурлын онлайн төхөөрөмжийг ашиглан, шүүх бүрэлдэхүүн Шүүхийн Ерөнхий Зөвлөл дээр байрлах тусгайлсан өрөөнөөс хариуцагч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, түүний өмгөөлөгч Д.Баасанжав нартай тэдний гаргасан хүсэлтийг хангаж, онлайн хэлбэрээр холбогдож, шүүх хуралдааныг амжилттай зохион явуулж, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар \"Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.