-1

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ – БҮСИЙН АЙМГУУДАД” ХОЁР ДАХЬ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-09-25 18:40:16    |   89

  \"\"\"\"
Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас санаачлан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015.06.29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан \"Шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг давж заалдах болон анхан шатны шүүхийн Тамгын газрууд захиргааны нэгдсэн зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар удирдамж батлуулсны дагуу Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас \"Нээлттэй шүүх – бүсийн аймгуудад” арга хэмжээг Увс, Баян-Өлгий аймгуудад тус бүр зохион байгуулан явуулав.

\"Нээлттэй шүүх –бүсийн аймаг -Увсад” арга хэмжээг 2015.07.27-30-ны өдрүүдэд Увс аймаг зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн \"Нээлттэй шүүх –бүсийн аймаг –Баян-Өлгийд” арга хэмжээг 2015.09.21-24-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгууллаа.

 

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2015.09.24-ны өдөр Баян-Өлгий аймгийн орон нутгийн удирдлага, албан байгууллагын дарга, эрхлэгч, төлөөлөгч нар, Өлгий, Бугат сумын багийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, нийгмийн ажилтан, ажилтан албан хаагчид, ард иргэдтэй уулзалт-ярилцлагыг Баян-Өлгийн аймгийн Нутгийн удирдлагын ордонд хийлээ.

Уулзалт-ярилцлагыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нээж, шүүхийн багц хуулийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн ач холбогдол, иргэдийн эрхийг хангах чиглэлээр шүүхээс хийж буй ажил, шүүх хуралдааны дуу дүрс бичлэгээр баталгаажуулалт, шүүхийн эвлэрүүлэн зуучлал, иргэдийн төлөөлөгч, шүүгчийн хараат бусаар хэрэг хянан шийдвэрлэж буй эрх зүйн зохицуулалт, 2015.07.01-ны өдрөөс Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж буй ажил, Баян-Өлгий аймгийн иргэд иргэн, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд онлайн хэлбэрээр оролцох боломж, шүүх хуралдаанд биечлэн оролцох, орон нутагт хийлгэх хүсэлтийг шүүх хүлээн авч, Баян-Өлгий аймагт шүүх бүрэлдэхүүн томилолтоор нүүдэллэн ажиллаж буйн ач холбогдол, үр дүн, иргэдийн эрхийг хангасан байдал, иргэдийн шүүхээс хүсэн хүлээж буй үйлчилгээ, ажлын онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хүргэж, иргэдтэй чөлөөт ярилцлага өрнүүлж, санал бодлыг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймагт иргэд, байгуулагын төлөөлөлтэй хийсэн уулзалтыг Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газар хамтран зохион байгуулж, уулзалт-ярилцлагад Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, Баян-Өлгий аймгийн Тахарын хэсгийн дарга Г.Наранзул нар оролцож, анхан шатны шүүхийн үйл ажиллагаа болон Тахарын албаны ажлын талаар танилцуулга хийлээ.

Иргэд бүсийн давж заалдах шатны шүүхээс шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэл хийж, санал бодлыг сонсож, ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашид тодорхой хугацаагаар ирж, мэдээлэл солилцож байхыг хүсч байлаа.

 

 \"\"

 

 

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2015.09.22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей нартай ажил хэргийн уулзалт хийж, давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр тухайн аймагт нь шүүх хуралдааныг зохион байгуулж буй байдал, онлайн шүүх хуралдаан хийх боломж, Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж буй байдал, шүүх-орон нутаг иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж буй ажлаа нэгтгэн зохион байгуулах ажил, иргэдэд шүүхийн үйлчилгээ, мэдээлэл сурталчилгааг орон нутгийн дэмжлэгтэйгээр хамтран хийх, иргэдийн эрх зүйн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх талаар хамтран хэрэгжүүлэх ажил зэрэг асуудлаар санал солилцож, ярилцлаа.

Уулзалтанд Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, Баян-Өлгий аймгийн Тахарын хэсгийн дарга Г.Наранзул нар байлцлаа.

 \"\"

Удирдамжийн хүрээнд 2015.09.21-ны өдөр Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийлээ.

Шүүхийн захиргааны ажилтнуудтай хийсэн уулзалтаар хэргийн хөдөлгөөний менежмент, давж заалдах шүүх хуралдааны бэлтгэл ажлын талаар хэлэлцэв.

\"\"

\"\"\"\"\"\"\"\" Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015.06.29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан \"Шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг давж заалдах болон анхан шатны шүүхийн Тамгын газрууд захиргааны нэгдсэн зохион байгуулалтаар хангах зорилгоор Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Баян-Өлгий, Увс аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга нарын хамтарсан тушаалаар \"Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах ажлын хөдөлмөрийн хуваарийг зохицуулсан хамтарсан журам”-ыг баталж, 2015.09.01-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан, давж заалдах шатны иргэн, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бэлтгэл ажлын урьдчилсан зохион байгуулалт, шүүх хуралдааны тов гардуулалт, шүүх хуралдааны дуу дүрс баталгаажуулалтын хадгалалт, хамгаалалт, анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал гардуулахаар томилогдсон шүүгчийн туслахын ажил, үүргийн хуваарь, дагнан ажиллах боломж, хавтаст хэргийн эмх цэгц, албан бичиг, хэрэг хөтлөлтийн стандарт, хамтарсан журмаар батлагдсан маягтыг хэрхэн хөтөлж буй талаархи санал бодол, шүүх хуралдааны зохион байгуулалт, хэргийг богцоор хүргүүлэх ажлын найдвартай, аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр дэлгэрэнгүй хэлэлцэн, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, цаашид хамтран ажиллах ажлын зарчмуудаа тодорхойлж, зөвөлгөөний тэмдэглэл гарган, баталгаажууллаа.

Энэхүү хамтарсан журмыг хэрэгжүүлснээр иргэн, эрүүгийн хэрэгт хэргийн оролцогч эрх бүхий этгээдийн давж заалдах гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдааныг Увс, Баян-Өлгий аймагт зохион байгуулах хүсэлтийг зохих журмаар гаргасан үед шүүх хуралдааны бэлтгэл ажил, шүүгч томилолтоор ажиллах асуудлыг урьдчилан хэрхэн зохион байгуулах, давж заалдах болон анхан шатны шүүхийн Тамгын газрын ажлын уялдаа холбоо, шүүхийн захиргааны ажилтнуудын хийх ажлын хуваарь, хугацаа, дэс дараалал, ажлын хариуцлага зэргийг дэлгэрэнгүйгээр нарийвчлан зохицуулж, ажлын хийдэгдэл, давхардал гаргахгүйгээр давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн шүүхийн захиргааны ажилтнуудын заавал хийх ажлын жагсаалтыг гарган, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудлуудыг цогцоор нь тусгаж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм.

Уулзалтанд Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, Баян-Өлгий аймгийн Тахарын хэсгийн дарга Г.Наранзул нар оролцож, өөрсдийн санал, ажлын зохион байгуулалтын талаар хэлэлцүүллээ.

 \"\"

 

Баян-Өлгий аймаг дахь орон нутгийн МҮОНТ-ийн Үндэсний Радиогийн салбар нэвтрүүлэг, орон нутгийн \"Дервес” телевизэд шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн ярилцлага өгч, шүүхийн шинэтгэл, Баян-Өлгий аймагт зохион байгуулсан шүүхийн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Иргэдтэй хийсэн уулзалтыг орон нутгийн \"Наз” телевиз сурвалжилж ажилласан байна.

 \"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"

\"\"

. . .