-1

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРУУД ХАМТАРСАН ЖУРАМ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

2015-09-18 12:51:59    |   96

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас санаачлан, зохих судалгааг хийж, нэгтгэн боловсруулсаны үндсэн дээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015.06.29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан \"Шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг давж заалдах болон анхан шатны шүүхийн Тамгын газрууд захиргааны нэгдсэн зохион байгуулалтаар хангах зорилгоор Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Баян-Өлгий, Увс аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга нарын хамтарсан тушаалаар \"Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах ажлын хөдөлмөрийн хуваарийг зохицуулсан хамтарсан журам”-ыг баталж, 2015.09.01-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

\"\" 

 

Энэхүү хамтарсан журмыг хэрэгжүүлснээр иргэн, эрүүгийн хэрэгт хэргийн оролцогч эрх бүхий этгээдийн давж заалдах гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдааныг Увс, Баян-Өлгий аймагт зохион байгуулах хүсэлтийг зохих журмаар гаргасан үед шүүх хуралдааны бэлтгэл ажил, шүүгч томилолтоор ажиллах асуудлыг урьдчилан хэрхэн зохион байгуулах, давж заалдах болон анхан шатны шүүхийн Тамгын газрын ажлын уялдаа холбоо, шүүхийн захиргааны ажилтнуудын хийх ажлын хуваарь, хугацаа, дэс дараалал, ажлын хариуцлага зэргийг дэлгэрэнгүйгээр нарийвчлан зохицуулж, ажлын хийдэгдэл, давхардал гаргахгүйгээр давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн шүүхийн захиргааны ажилтнуудын заавал хийх ажлын жагсаалтыг гарган, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудлуудыг цогцоор нь тусгаж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм.

. . .