ШҮҮХИЙН БАЙРЫГ БҮРЭН КАМЕРЖУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
2015-10-08 13:58:21 | 96Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүхийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийт шүүхүүдийн байрыг камержуулах төлөвлөгөөний дагуу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байрыг камержуулах тоног төхөөрөмжийг ирүүлснийг хүлээн авч, шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг камерыг суурилуулах ажлыг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлээд байна.
Тус ажлын хэсэг нь шүүхийн байрны гадна дотно нийт 13 ширхэг камерыг энэ Баасан гарагт буюу 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр гэхэд бүрэн суурилуулж дуусгахаар ажиллаж байна.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .