ГУЧИН ШИРХЭГ БУРГАС МОДЫГ ТАРЬЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
2015-10-12 12:57:26 | 95Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгосон бөгөөд энэ жил 10 дугаар сарын 10-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр тохиолоо.
Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд бүх нийтээр мод тарих өдрөөр Жаргалант сумын 2015 оны ойжуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Буянт их, баг голын дунд нийт 30 ширхэг бургас модыг тарьж, хүлээлгэн өглөө.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .