ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2015-10-19 11:59:48 | 94Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас \"Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор иргэд, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Ховд аймгийн Цагдаагийн газрын нийт албан хаагчдад шүүхийн шинэчлэлийн мэдээллийг 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүргэж, тэдний сонирхсон асуултанд хариулт өгсөн бөгөөд энэ үеэр 6 дугаар тойргийн Тахарын албан мэдээллийг Тахарын албаны мэргэжилтнүүд мөн өгч, хамтран ажиллаа.
Шүүхийн мэдээлэл
лавлагааны алба
. . .