ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ, НОТЛОХ БАРИМТЫГ ҮНЭЛЭХ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2015-10-19 13:35:55 | 91Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн \"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран \"Иргэний эрх зүй, нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалтыг Ховд аймгийн Жаргалант суманд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр зохион байгуулж байна.
Тус сургалт 2015 оны 10 дугаар сарын 19-нээс 2015 оны 10 дугаар сарын 23-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд шүүгч-багшаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар нар сургалтыг удирдан зохион байгуулж байгаа ба сургалтандБаян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх,Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид тус тус оролцож байна.