ЭЭЛЖИТ “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2015-10-28 16:57:50 | 90Тус шүүхийн Тамгын газраас сар бүрийн 4 дэх долоо хоногийн мягмар гараг бүр уламжлал болгон зохион байгуулдаг \"Нээлттэй шүүх” арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баруун бүсийн төв захын хөдөлмөрчдөд зориулан, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, аливаа этгээд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдахаас урьдчилан сэргийлэх, шүүхийн шинэчлэл, шүүхийн Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээний хүрээнд шүүгчид нөлөөлөх үйлдэл, түүнд хүлээлгэх хариуцлага зэргийг иргэдэд таниулж, нөлөөллийн мэдүүлэгтэй холбоотой зурагт танилцуулга, сонингийн хавчуурга, нугалбар хуудас зэргийг тараан, мэдээллээр хангаж, ажиллаа.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба