“ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2015-11-10 15:16:07 | 91Ховд аймаг дахь давж
заалдах шатны шүүхийн Тамгын газраас \"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд
иргэд, олон нийтэд шүүхийн шинэчлэлийн мэдээллийг түгээх ажлыг эрчимтэй зохион
байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын Цаст-Алтай цогцолбор сургуулийн төгсөх ангийн 100 сурагчийн дунд \"Хууль бидний амьдралд” сэдвээр чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлэн, хуулийн мөн чанар болон шүүхийн шинэчлэлийн утга агуулгыг таниулж, тэдэнд шүүхийн талаар эерэг, зөв ойлголтыг төлөвшүүлэх ажлыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
. . .