ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТНЫ ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА.
2015-11-16 07:31:29 | 93Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт 2015 оны 05 дугаар сараас эхлэн явагдаж байгаа. Тухайн сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтын хоёр дахь ээлж 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан.
Тус сургалтанд Ховд аймаг дахьдавж заалдах шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсанмэргэжилтэн Ж.Батцэцэг, Шүүгчийн туслах Г.Батзаяа нар оролцож, шалгалтанд тэнцсэн тул \"Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан” гэрчилгээг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар гардуулан өгч, нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын зүгээс цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн баяр хүргэлээ.