ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2015-11-16 10:20:47 | 96Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 6 дугаар тойргийн Тахарын албатай хамтран Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй \"Шүүгчийн аюулгүй байдал” сэдэвт уулзалт, ярилцлагыг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтын үеэр Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, 6 дугаар тойргийн Тахарын албаны дарга Ж.Дөлбадрах нар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Тахарын ерөнхий газраас баталсан дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, шүүгч нартай санал солилцлоо.
Шүүгчдийн зүгээс хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан цаашид Баян-Өлгий, Увс аймгуудад нүүдэллэн ажиллах үеийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг захиж, шүүхийн Тамгын газар болон Тахарын албаны үйл ажиллагаа нягт уялдаа холбоотой ажиллаж байгааг онцлон тэмдэглэж байлаа.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба