-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2015-11-25 10:15:11    |   100

Шүүхийн захиргааны тухай хууль болон Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12.3-д заасны дагуу Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн танилцуулж, ирэх 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

\"\" 

 

Шүүхийн Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайлантай нийт шүүгч, ажилтнууд танилцаад, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа хэвийн, зохих журмаар явагдаж, шүүн таслах болон шүүхийн захиргааны өдөр тутмын ажлын зохион байгуулалт сайтай, санаачлагатай ажилласан хэмээн дүгнэлээ.

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .