-1

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2015-11-25 11:07:41    |   94

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу Эрүүгийн эрх зүйн сургалт Ховд аймгийн Жаргалант суманд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэллээ.

Сургалтыг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах нар удирдан \"албан тушаалын гэмт хэрэг”, \"кибер гэмт хэрэг” зэрэг зарим төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэл тэдгээрийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг үнэлэх арга зүй, шүүхээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах асуудлын талаар шүүгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт явуулж байгаа бөгөөд сургалтанд Баян-өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Б.Дамба, Н.Мөнхжаргал, М.Нямбаяр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Мөнхөө шүүгч А.Дауренбек , Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан шүүгч Т.Байгонак, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, шүүгч Э.Дулмаа Б.Гантөгс, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл шүүгч Ц.Энхжаргал, Л.Түвшинжаргал нарын нийт 14 шүүгч хамрагдаж байна.

Сургалт 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл Ховд аймгийн Жаргалант суманд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд үргэлжилнэ.

 

\"\" 

\"\"\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .