Спортын олон төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөв.
2015-12-07 17:25:17 | 90Ховд аймаг дахь давж заалдах болон анхан шатны шүүх, шүүхийн тамгын
газруудын нийт шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын дунд чөлөөт цагаа
зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх
зорилготойгоор жил бүр
уламжлал болгон явагддаг \"Шилжин явах” цомын төлөөх спортын олон төрөлт
нөхөрсөг тэмцээн өнгөрсөн амралтын өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын
06-ныөдөр амжилттай явагдаж өндөрлөв. Тус тэмцээнд Баян-Өлгий, Увс, Ховд
аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь сум дундын
Иргэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь захиргааны
хэргийн
анхан шатны шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн баг
тамирчид гар бөмбөг /эрэгтэй, эмэгтэй/, Теннис /эрэгтэй, эмэгтэй/,
буухиа тэмцээн, олс таталтын төрлөөр өрсөлдөв. Тэмцээнийг Ховд аймаг дахь сум дундын
Иргэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн баг тамирчид нийлбэр оноогоор тэргүүлж \"Шилжин явах цом\"-ын эзэн боллоо.