-1

ИРГЭНИЙ ХЭРГИЙН “ИРГЭН-2014” НЭГДСЭН ПРОГРАММЫН ДАВТАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2015-12-07 17:54:10    |   90

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй \"Иргэн-2014” нэгдсэн программын давтан сургалт Ховд аймгийн Жаргалант суманд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхэллээ.

Энэхүү сургалтанд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын дарга нар болон шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн референт Б.Алтанбагана нар удирдан, явуулж байна.

Сургалт 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

 
\"\"
 

. . .