Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 2016 оны анхны хамтарсан зөвлөгөөн боллоо.
2016-01-11 12:25:04 | 99Баян-Өлгий,Увс, Ховд аймгийн иргэн, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 2016 оны анхны хамтарсан зөвлөгөөн 2016 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр болж өндөрлөв. Тус зөвлөгөөнөөр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны шүүн таслах ажиллагааны мэдээг шүүгчийн туслах Г.Батзаяа, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны шүүн таслах ажиллагааны мэдээг шүүгчийн туслах Д.Төгс-Эрдэнэ нар тус тус дэлгэрэнгүй танилцуулсан ба цаг үеийн шинжтэй дотоод асуудлуудыг ярилцлаа.
. . .