-1

БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2015 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

2015-12-31 17:42:59    |   93

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхүүдээс нийт 114 хэрэг хүлээн авч, 111 хэргийг давж заалдах журмаар хянан шйидвэрлэж, 3 хэргийн үлдэгдэлтэй байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийг 2014 оны мөн үетэй харьцуулбал 6 хэрэг буюу 9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2015 онд тус шүүхийн 32 хэргийн магадлал Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаар хянагдсан бөгөөд үүнээс 21 магадлал буюу 65.62 хувь хэвээр батлагдаж, 7 магадлал буюу 21.87 хувьд нь өөрчлөлт орж, 3 магадлал буюу 12.5 нь хүчингүй болсон чанарын судалгаа гарсан байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны чанарын үзүүлэлтийг өмнөх 2014 онтой харьцуулбал, хяналтын шатны шүүхэд хянагдсан хэргийн тоо 12 хэргээр буюу +60 хувиар өссөн, хэвээр батлагдсан магадлалын чанар+20,6 хувиар өссөн, өөрчлөлт орсон магадлалын чанар -1,1 хувиар буурсан , дээд шатны шүүхээс хүчингүй болсон магадлалын чанар -7,5 хувиар буурсан үзүүлэлтэй байна.

Хүснэгтээр үзүүлбэл

Д/Д

Нийт шийдвэрлэсэн хэрэг

Улсын дээд шүүхээр хянагдсан хэрэг

Хэвээр батлагдсан

Өөрчлөлт орсон

Хүчингүй болсон

2014

117

20

 

9

 

5

 

6

 

2015

111

32

+60%

21

20,6%

7

 

4

-7,5 %

. . .