-1

“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-02-07 12:07:19    |   133

     Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газартай хамтран ажилладаг байгууллага болох Ховд аймгийн Жаргалант сумын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн төлөөлөл чиг үүргийнхээ хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
     “Хүүхэд хамгаалалын тухай”, “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлье” сэдвээр ойлголтуудыг өгч, хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд салбар дундын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхижуулах, баг, сургуулийн нийгмийн ажилтнуудын үндсэн үүрэгт ажлыг нь гүйцэтгүүлэх, насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчилд холбогдон, өртөж хохирсоны дараа биш түүнээс урьдчилан сэргийлж ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
     Сургалтын төгсгөлд байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн ажлыг идэвхжүүлэх, ажилтнуудынхаа хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, энэ асуудалд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар дотоод журамдаа тусган хэрэгжүүлэхээр боллоо.

\"\"
ХОВД АЙМАГ ДАХЬШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .