-1

ШИНЭ ОНЫ АНХНЫ “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016-01-19 13:09:09    |   99

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас сар бүр \"Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулж, шүүхийн шинэтгэлийн ололт, амжилтыг иргэд, олон нийтэд хүргэдэг уламжлалыг тогтоогоод байгаа билээ.

Шинэ он гарсантай холбогдуулан, 2016 оны анхны \"Нээлттэй шүүх” арга хэмжээг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр тус шүүхийн \"Нээлттэй шүүх” танхимд орон нутгийн Жаргалант телевизтэй хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн тус шүүхийн Тамгын газраас 2015 онд санаачлан хэрэгжүүлсэн ажлаа болон Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тодорхойлсон шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг танилцуулж, судалгаагаар иргэдийн шүүхэд итгэх итгэл 2007 онд 28 хувь байснаас 2015 онд шүүхийн шинэтгэлийн үр дүнд 81.4 болж өссөнийг онцлон мэдээлэл хийсэн бол Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл,Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нар 2015 онд тус шүүхүүдийн шүүн таслах ажлын талаар товч мэдээлэл өглөө.

\"\" 

\"\"
\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .