-1

БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ БАЯН-ӨЛГИЙ, УВС АЙМАГ ДАХЬ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИДТОЙ ОНЛАЙН ШҮҮХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016-02-02 11:49:02    |   92

БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, Даваа гараг

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 562 дугаар шийдвэртэй, Г.Хуанбекийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэртэй, Капитрон банкны Баян-Өлгий аймгийн салбарын нэхэмжлэлтэй, Х.Алмабек нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан хойшлогдсон.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 530 дугаар шийдвэртэй, Д.Дауренбекийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 546 дугаар шийдвэртэй, М.Айбаршагийн нэхэмжлэлтэй, К.Лидад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэв.

 

5. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 599 дүгээр шийдвэртэй, Ж.Сорогийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэв.

 

6. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 627 дугаар шийдвэртэй, Ц.Нямжавын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэв.

 

7. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 620 дугаар шийдвэртэй, Д.Бадралын нэхэмжлэлтэй, Увс аймгийн \"Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэв.

 \"\"

 

 

ТОЙМ БИЧСЭН:

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.ЭНХСАРУУЛ


. . .