БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, Даваа гараг
2016-02-16 11:41:39 | 91
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэртэй, Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, З.Алмабек нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж”шийдвэрлэснийг танилцуулав.
2. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 348/А дугаар шийдвэртэй, Б.Энхбатын нэхэмжлэлтэй, \"Цаст-Алтайн жинчид” ХХК-нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.
3. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэртэй, А.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Манхан сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.