“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-АЛСЛАГДСАН СУМДАД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2016-02-17 16:42:15 | 89Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас \"Нээлттэй шүүх-Алслагдсан сумдад” арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамжийг боловсруулан Монгол улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар батлуулан, \"Нээлттэй шүүх – Алслагдсан сумдад” арга хэмжээг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Ховд аймгийн Алтай, Үенч, Манхан, Зэрэг суманд зохион байгуулав.
Энэхүү ажлын зорилго нь: \"Шүүх байгуулах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, Ховд аймгийн Манхан, Алтай, Үенч, Зэрэг сумын иргэдэд шүүхийн шинэтгэл, үйл ажиллагааны онцлогийн талаар танилцуулж, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулах, тухайн орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонсох, \"Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх, шүүх хуралд биечлэн оролцох болон онлайнаар шүүх хуралд хэрхэн оролцох талаар мэдээлэл өгөхөд чиглэгдэв.