"НЭЭЛТЭЙ ШҮҮХ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-15 00:00:00 | 178Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Жаргалант сумын "Эвийн хүч" худалдааны төвд 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдөр "Нээлттэй шүүх өдөрлөг зохион байгууллаа. Ард иргэд шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт, гомдол гаргахад бүрдүүлбэрийг хэрхэн хангах, улсын тэмдэгтийн хураамж хэрхэн төлөх, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хэрхэн шуурхай авах, шүүхийн шатанд иргэд Үндсэн хуульд заасан иргэний эрхээ хэрхэн хангуулах зэрэг асуудлаар өдөрлөгт оролцогчдод шүүхийн албан хаагчид тайлбарлан өгч, шүүхийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл бүхий гарын авлага, зурагт хуудас, тараах материалаар хангаж, шүүхийн үйлчилгээний талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллав. Шүүхийн байгууллага өөрийн үйлчилгээний талаар нээлттэй өдөрлөг зохион байгуулж буйд ард иргэд, бизнес эрхлэгчдийн зүгээс талархал илэрхийллээ.