ОНЛАЙН ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН УЛААНБААТАР ХОТООС НЭХЭМЖЛЭГЧИЙГ, БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС ХАРИУЦАГЧИЙГ ОРОЛЦУУЛАН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2016-02-18 15:30:28 | 87Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимаас онлайн төхөөрөмжийг ашиглан, нэхэмжлэгч талыг Улаанбаатар хотоос, хариуцагч талыг Баян-Өлгий аймгаас гурвалсан байдлаар холбогдон шүүх хуралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тодруулбал Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 538 дугаар шийдвэртэй, \"Монгол сафари” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож”, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 539 дүгээр шийдвэртэй, \"Монгол сафари” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” тус тус шийдвэрлэв.