ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТНЫ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2016-02-19 12:03:39 | 93Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн \"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл\"-тэй хамтран 2015 оны 10 дугаар сарын 05-наас 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан \"Шүүхийн захиргааны ажилтан\"-ны хоёрдугаар ээлжийн сургалтанд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхсаруул хамрагдсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр \"Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ны гэрчилгээг албан ёсоор Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын хамтарсан зөвлөгөөний үеэр гардуулан өгч, хамт олны зүгээс шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан болсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба