-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАВ

2024-04-05 00:00:00    |   138

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын албанаас Эвлэрүүлэн зуучлалын албаны үйл ажиллагааг Дарви, Зэрэг, Манхан сумдад сурталчилж ажиллав.

    Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Б.Гэрэлт-Од нар шүүхийн Шүүхийн тухай хуульд Эвлэрүүлэн зуучлалын талаархи эрх зүйн зохицуулалтын талаар сумын ард иргэдэд танилцуулж, эвлэрүүлэн зуучлалын онцлог, давуу тал, эвлэрэлийн гэрээ, талуудын оролцоо, улсын тэмдэгтийн хураамж, өргөдөл гаргахад анхаарах асуудал зэрэг асуудлаар мэдээлэл өгч, гарын авлага, тараах материалаар хангаж, сэтгэл ханамжийн судалгааны хуудсаар судалгаа авч ажиллав.

. . .