-1

2024 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛЫН АЖЛАА ДҮГНЭВ

2024-04-05 00:00:00    |   110

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын хамтран баталсан 2024 оны бүтэн жилийн "Хамтран ажиллах төлөвлөгөө"-ний 2024 оны 1 дүгээр улиралын төлөвлөгөөний биелэлтийн талаар 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа.

    Уулзалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг сахиулах чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт, шүүгч томилолтоор ажиллах үед анхаарах асуудал, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд шүүхээс үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх, харуулын цагдаа, дэг сахиулагч цагдаа нарын ард иргэдтэй харилцахад анхаарах асуудал зэрэг ажлуудын талаар санал солилцож, хамтарсан төлөвлөгөөний 2024 оны 1-р улиралын биелэлтийг дүгнэж, 2-р улирал болон сүүлийн хагас жилд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн талаар ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацааг тогтоож тусган баталснаар уулзалт өндөрлөлөө.

. . .