-1

ШҮҮХ, НИЙГМИЙН ДААТГАЛ, АРХИВЫН ТАСГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ

2024-05-20 00:00:00    |   89

    Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Архивын тасагтай хамтарсан ажил хэргийн уулзалтыг шүүхийн байранд зохион байгууллаа.

    Хамтарсан уулзалтаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, онцгой ажиллагааны журмаар шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны талаарх судалгааг танилцуулж, нийгмийн даатгалын хэлтэс, архивын тасгаас ард иргэдийн хууль ёсны эрх ашгийг шүүхийн шатанд хангахад холбогдох лавлагаа, баримтын бүрдэлд анхаарах асуудал, хуулийн хэрэгжилтийг хангуулахад нэг мөр ойлголтоор хандах, ард иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шуурхай үйлчилгээгээр хангах зэрэг асуудлаар тулгамдаж буй асуудлаар санал солилцож, шийдэлд хүрснээр уулзалт амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

. . .