-1

ЭРДЭНЭБҮРЭН СУМААС СОНГОГДСОН ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2024-05-22 00:00:00    |   154

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Эрдэнэбүрэн сумаас сонгогдсон шүүхийн Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан тусгайлсан сургалтыг суманд зохион байгууллаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид тавигдах хуулийн шаардлага, эрх зүйн чадамж, эрх үүрэг, тангараг өргөх журам, шүүх хуралдааны үе дэх оролцоо, дүгнэлт гаргах, хориглох зүйл, хөлс олгох, томилолт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гарын авлага, тараах материалаар хангаж ажиллав. Тус сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтанд нийт 36 иргэн сонгогдсон байна.

. . .