-1

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-02-24 17:37:54    |   82

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас \"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж, шүүхийн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор сар бүрийн 4 дэх 7 хоногт \"Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн тус арга хэмжээг Ховд Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн лекцийн танхимд Эрх зүйн ангийн 1-4 дүгээр курсийн оюутанууд, багш нарыг хамруулан 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа.

\"Нээлттэй шүүх” арга хэмжээний үеэр Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн \"Шүүхийн багц хууль”-ийн онцлог зохицуулалт, шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарсан 10 үр дүнг танилцуулж, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн нар Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажлын 2015 оны дүн мэдээлэл болон шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг олж авах боломж, шүүхийн албан ёсны веб сайт болох Bukho.court.gov.mn, Shuukh.mn-д хэрхэн хандах талаар танилцуулгыг тус тус хийж, багш, оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өглөө.

Энэхүү арга хэмжээг орон нутгийн \"Жаргалант” телевиз сурвалжлан, мэдээлэл бэлтгэн оролцлоо.

 \"\"

\"\"

\"\"

\"\"

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .