ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН 10 ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА
2016-02-26 11:13:10 | 91Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас сар бүр \"Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтэд шүүхийн шинэчлэлийн мэдээллийг түгээдэг уламжлалтай тогтоосон бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд шүүхийн шинэчлэлийн мэдээллийг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хийлээ.
\"Нээлттэй шүүх” арга хэмжээний үеэр Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн \"Шүүхийн тухай багц хууль”-ийн шинэлэг зохицуулалт болон шүүхийн шинэчлэлийн хүрээнд гарсан 10 үр дүнг танилцуулж, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .