ШҮҮГЧ, ШҮҮХИЙН АВТОМАШИНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2016-02-29 15:49:50 | 88
Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 6 дугаар тойргийн Тахарын албатай хамтран Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Хэв журмын цагдаагийн тасгийн нийт бие бүрэлдэхүүнтэй \"Шүүгч, шүүхийн автомашины аюулгүй байдал” сэдэвт уулзалтыг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газарт зохион байгууллаа.
Энэхүү уулзалт нь шүүх бүрэлдэхүүн нүүдэллэн ажиллах үеийн болон хот доторх замын хөдөлгөөний үед шүүгч, шүүхийн автомашины аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар нэгдсэн ойлголтонд хүрч, хамран ажиллах зорилготойг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн онцлон тэмдэглэж, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэн, Эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдийн товч танилцуулж, Тахарын албаны болон Цагдаагийн газрын алба хаагчид замын хөдөлгөөний үед анхаарах зарим асуудлаар харилцан санал солилцон ойлголцож, хамтран ажиллахаар болов.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба