СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2016-03-01 10:28:56 | 94Ховд аймгийн Жаргалант Сумын Прогресс дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байр, шүүх хурлын танхимтай танилцуулж, шүүх хурал хэрхэн явагддаг, иргэдийн эрх ашгийг хамгаалах процесс, шүүх байгууллагын бүтэц зохион байгуулалт, шүүхийн шинэчлэлийн хүрээнд үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг хэрхэн нэвтрүүлж байгааг тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Отгонтулга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Батцэцэг нар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр танилцуулж, тэдний сонирхсон асуултан хариулт өглөө.
Сурагчдын зүгээс шүүхийн бүтэц, хэрэг маргааны төрөл, шүүх хурлын мэтгэлцээний талаар сонирхон асуулт асууж, ирээдүйд шүүгч болох бяцхан мөрөөдлөө бидэнтэй хуваалцан сонирхолтой яриаг өрнүүлэв.
Ирээдүйд шүүгч болох гэгээн мөрөөдөл тээсэн бяцхан дүү нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба