6 ДУГААР ТОЙРГИЙН ТАХАРЫН АЛБАТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2016-03-09 16:27:06 | 88Ховд аймаг дахь давж
заалдах шатны шүүхийн Тамгын газраас 6 дугаар тойргийн Тахарын албаны нийт бие
бүрэлдэхүүнтэй 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хамтарсан уулзалт, ярилцлага
зохион байгууллаа.
Энэхүү уулзалт, ярилцлагад Ховд аймаг дахь давж заалдах шатны Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, 6 дугаар тойргийн Тахарын албаны дарга, тойргийн тахар Ж.Дөлбадрах нар оролцон шүүх, шүүгчийн аюулгүй байдал болон шүүх бүрэлдэхүүн нүүдэллэн ажиллах үеийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал, шүүхийн Тамгын газар, Тахарын албаны хамтын ажиллагааг улам боловсронгуй болгох, гэрч хохирогчийг хамгаалах, шүүхийн шинэчлэлийн хүрээнд гарч буй үр дүн зэргээр мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .