УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЦОГТ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2016-03-23 12:02:58 | 99Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Батцогт 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зочилж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
УИХ-ын гишүүн Д.Батцогт шүүхийн шинэчлэлийг бодлогын хувьд дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлж, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн харьяалан шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж, иргэдийн эрхийг хангахад тогтвортой үйл ажиллагаа явуулахад нэн шаардлагатай байгаа шүүхийн цогцолбор барилгыг шийдвэрлүүлэх тал дээр цаашид санаачилагатай ажиллахаа илэрхийлж, шүүгч нартай УИХ-аас батлан гаргаж буй хуулиуд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тахарын алба, прокурор төрийг төлөөлөх оролцооны талаар санал солилцлоо.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .