-1

БАЯН-ӨЛГИЙ. УВС, ХОВД АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ Иргэний хэргийн тойм мэдээлэл

2016-03-23 12:10:24    |   95

016.03.22

 

·Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2016.03.22-ны өдрийн байдлаар нийт 57 хэрэг шинээр хүлээн авч, өмнөх 2015 оны үлдэгдэл 3 хэрэг, нийт60 хэргээс 41 иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж, 1 хэргийг давж заалдах гомдол гаргахад тавигдах хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр хянан хэлэлцэхээс татгалзаж, 2 хэргийг тус шүүхийн шүүгч татгалзан гарсан шалтгаанаар давж заалдах шатны өөр шүүх рүү шилжүүлж, 16 хэргийн үлдэгдэлтэй, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас магадлалыг хянуулах тухай хүсэлт 1 хүлээн авсан байна.

 

Шийдвэрлэсэн хэргийн тоог 2014 оны мөн үетэй харьцуулахад 9 хэрэг, 2015 оны мөн үетэй харьцуулахад 5 хэргээр өссөн үзүүлэлттэй байна.

 

·Шинээр хүлээж авсан 57 иргэний хэргийг анхан шатны шүүхээр нь ангилвал:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс -27,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс -20,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс -9,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхээс -1 хэрэг хүлээж авчээ.

 

·Нийт шийдвэрлэсэн 41 хэргийн шийдвэрлэсэн байдал:

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 10 (24,3%),

-Анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсан 16 (39,2%),

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 5(12,1%),

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхүүдэд буцаасан 10 (24,3%),

Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчийн мэдээлэл:

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тус шүүх нь нүүдэллэн ажиллаагүй бөгөөд Баян-Өлгий болон Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс ирүүлсэн иргэний хэргүүдийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг цахим сүлжээгээр хийж байна. Үүнд, Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхтэй 6 удаа цахим хэлбэрээр /дуу, дүрс бичлэгээр шууд холбогдох/ холбогдон нийт 18 хэргийн шүүх хуралдааныг хийсэн бөгөөд эдгээр шүүх хуралд нийт 51 хэргийн оролцогч биечлэн оролцсон байна.

Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхтэй 1 удаа цахим хэлбэрээр холбогдон, 3 иргэний хэргийн шүүх хуралдаан хийсэн бөгөөд эдгээр шүүх хуралдаанд 8 хэргийн оролцогч биечлэн оролцжээ.

 

Мэдээллийг бэлтгэсэн: Шүүгчийн туслах Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхсаруул

\"\"


. . .