-1

ХУУЛЬ ТАЙЛБАРЛАХ ОНОЛ, АРГА ЗҮЙ СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-03-30 16:37:08    |   155

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж 2016 оны 3 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Ховд аймгийн хуулийн байгууллагуудын ажилтан албан хаагчдад \"Хууль тайлбарлах онол, арга зүй” сэдвээр лекцийг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын их танхимд уншлаа.

Энэхүү лекценд давж заалдах болон анхан шатны шүүхийн нийт шүүгч, ажилтнуудаас гадна аймгийн прокурор, цагдаагийн алба хаагчид болон өмгөөлөгчид оролцлоо.

 \"\"

\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .