ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ ХОВД АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2016-03-31 16:16:51 | 96Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж шүүхийн шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилт, гарсан үр дүнгээ Ховд аймгийн иргэдэд танилцуулах, тэдний санаа бодлыг сонсох зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт уулзалт хийлээ.
Уулзалтанд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй хууль хяналтын болон төсөвт байгууллагууд, Жаргалант сумын 12 багийн нийт 600 иргэд хөдөлмөрчид оролцон, Монгол Улсад өрнөөд байгаа шүүхийн шинэчлэлийн талаар санал хүсэлтэй илэрхийлэн, шүүхийн шинэчлэлийг тэр тусмаа шүүхийг дагнан байгуулсан үйл явцаасаа ухрахгүйгээр үргэлжлүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад уламжлан захиж байв.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монголын шүүх нээлттэй байдлаараа дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудаас илүү түвшинд хүрснийг онцлон, цаашид шүүхийн шинэчлэл эрчимтэйгээр үргэлжилнэ хэмээн шүүхийн шинэчлэлийн бодлогыг дэмжин, үнэтэй олон санал хэлсэн Ховд аймгийн иргэдэд талархал илэрхийлэв.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба