ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ НИЙТ ШҮҮГЧ, АЖИЛТНУУДАД ТАНИЛЦУУЛАА
2016-03-31 16:19:39 | 94Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор Т.Мэндсайхан нар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг дахь давж заалдах болон анхан шатны шүүхийн байраар зочилж, шүүгч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, тэдний санаа бодлыг нь сонсож, нийт шүүгч, ажилтнуудад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн өнгөрсөн 3 жилийн ажлын тайлангаа танилцууллаа.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нийт шүүгч, ажилтнуудтай уулзсан уулзалтын үеэр Ховд аймагт ажилласан ажлаа товч дүгнэн танилцуулж, орон нутагт шүүхийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа талархал илэрхийлэв.