Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм
2016-04-06 15:28:45 | 7901. Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн, А.Баянмөнхөд холбогдох хэргийг хянан хэлэлцэв./Эрүүгийн хуулийн 126.1/
Шүүхийн магадлал: Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
02. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн, З.Маралд холбогдох хэргийг хянан хэлэлцэв./Эрүүгийн хуулийн 150.3/
Шүүхийн тогтоол: З.Маралд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулав.