-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ҮЕНЧ, БУЛГАН СУМДАД АЖИЛЛАЛАА

2016-04-05 10:12:59    |   91

Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэчлэлийн үр дүнг танилцуулах зорилгоор Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2016 оны 3 дугаар сарын 31-ээс 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Ховд аймгийн төвөөс алслагдсан Алтайн давааны цаана орших Үенч, Булган сумдад ажиллаад ирлээ.

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, Үенч сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, сурагчидтай 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус тус уулзалт зохион байгуулж, шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнг танилцуулан ажиллалаа.

 \"\"

\"\"

\"\"

Шүүхий мэдээлэл лавлагааны алба


. . .