-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2016-05-04 10:48:27    |   95

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Ховд аймаг дахь Сум дундын Иргэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 2016 оны 5 дугаар сард засвар хийх болсон тул 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүх Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх ийнхүү нэг байранд төвлөрөн ажиллах болсон холбогдуулан тус шүүхүүдийн шүүхийн захиргааны ажилтнуудын хамтарсан зөвлөгөөнийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганболд нар оролцож 2 шүүхийн үйл ажиллагааг уялдуулж, өрөө танхимын зохион байгуулалт, шүүхийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, шүүн таслах ажиллагааны тасралтгүй, хэвийн явагдах нөхцөлийн хангах чиглэлээр шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэл өгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай ажиллах орчинтой холбогдуулан харилцан санал солилцлоо.

\"\"

\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .