6 ДУГААР ТОЙРГИЙН ТАХАРЫН АЛБАНААС НИЙТ ШҮҮГЧДЭД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2016-05-04 10:54:34 | 95Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч нарт 6 дугаар тойргийн Тахарын алба 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус албаны зүгээс шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажиллаа танилцуулж, хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтанд 6 дугаар тойргийн Тахарын албан дарга, Тойргийн тахар Ж.Дөлбадрах оролцож, нийт шүүгч нарт албаныхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд шүүгч нарын зүгээс шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг сахиулах ажиллагаа, шүүхийн харуул хуягийн иргэдтэй харилцах тал дээр анхаарах асуудлаар санал хэлж, тахарын албаны зүгээс шүүгч нарын саналыг үйл ажиллагаандаа тусган, шуурхай ажиллахаа илэрхийллээ.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба