ЭРҮҮГИЙН ШИНЭ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2016-05-09 13:37:21 | 95Монгол Улсын Их Хурлаас батлан, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжин эхлэх эрүүгийн шинэ хуулиар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2016 оны 5 дугаар сарны 4-ний өдөр сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг эрүүгийн шинэ хуулийн онцлог зохицуулалтыг тодотгож, хууль хэрэглээний нэгдсэн ойлголтонд хүрсэн оновчтой сургалт болж байна гэж сургалтанд хамрагдсан нийт шүүгч нарын зүгээс дүгнэлээ.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .