-1

Ховд аймгийн Жаргалант сум дахь салбар хорооноос нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

2016-05-06 11:16:13    |   97

Өчигдөр /2016-04-26/ Ховд аймгийн Жаргалант сум дахь салбар хорооноос Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газартай хамтран \"Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгууллаа.
\"\" 
Хэлэлцүүлэгт тус салбар хорооны тэргүүн С.Өмирбек \"Хүний эрхэд суурилсан хандлага: Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрх /Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн дүн шинжилгээ/”, \"Шүүх хуралдаанд алсын зайнаас оролцох нь /Монголын болон гадаад орнуудын жишээ/” гэсэн 2 сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.
\"\" 
Хэлэлцүүлэгт тус салбар хороонд бүртгэлтэй шүүгч-гишүүдээс гадна Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд, Ховд аймаг дахь Иргэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газрын ажилтан албан хаагчид, Ховд Их Сургуулийн Эрх зүй-түүхийн танхимын багш нар, Эрх зүйн болон төрийн захиргааны ангийн 3 дугаар дамжааны оюутнууд идэвхитэй оролцож, санал шүүмжлэлээ хэлсэн байна. Тус салбар хороо нь Шүүгчдийн холбоонд шинээр элссэн гишүүддээ хүндэтгэн хүлээн авдаг уламжлалтай бөгөөд хэлэлцүүлгийн үеэр \"Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-д шинээр гишүүнээр элссэн, тус салбар хороонд бүртгэлтэй шүүгч-гишүүн Б.Маринад салбар хорооны нийт гишүүд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулжээ.
 \"\"
Ховд аймгийн Жаргалант сум дахь салбар хороо

. . .