ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БУЯНТ СУМАНД АЖИЛЛАЛАА
2016-09-08 14:41:37 | 96Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэчлэлийн үр дүнг танилцуулах зорилгоор Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд ажиллаад ирлээ.
Тус ажлын хүрээнд Ховд аймгийн Буянт сумын удирдлага, төрийн албан хаагчид, ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, шүүхийн шинэчлэл түүний хэрэгжилтийн талаар танилцуулж, ард иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
мэдээлэл лавлагааны алба
. . .