-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2016-09-12 10:27:29    |   89

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас долоо хоног бүрийн баасан гариг шүүгч, ажилтнуудын хамтарсан зөвлөгөөн хийдэг уламжлалтай билээ.

2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр хийсэн хамт олны зөвлөгөөнөөр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, шүүн таслах ажиллагааны тасралтгүй, хэвийн явагдах нөхцөлийг хангах чиглэлээр шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэл өгч, шүүгч, шүүхийн ажилтнуудтай санал солилцлоо.


. . .