ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.
2016-09-13 14:01:31 | 102Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас \"Шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн”-г танилцуулах, шүүхийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор сар бүр \"Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Иргэний бүртгэл, статистикийн газрын ажилтан, албан хаагчидад шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнг танилцуулж, шүүхийн тухай багц хуулиудын онцлог зохицуулалтаар тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн мэдээлэл хийж, тус хэлтсийн албан хаагчидтай цаашдийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал хүсэлтийг сонслоо.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .